Камерон миний аавыг алсан
Иракийн хэт даврагчдын гарт амиа алдсан Британийн иргэн Дэвид Хэйнсийн том охин “ITV News”-ийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхий сайдаа буруутгаж, “Камерон миний аавыг алсан” хэмээн хэлжээ. 17 настай Ветхану Хэйнс “Дүү бид хоёр дахин аавтай болохгүй. Миний аав хэт даврагчдын гарт амиа алдсан. Тэгэхдээ аав минь амиа алдсан нь Ерөнхий сайд Дэвид Камероны буруу. Камерон аавыг минь хамгаалаагүй, зүгээр л орхисон. Британийн арми, цэрэг, техник дэлхийд тэргүүлдэг. Харамсалтай нь Ерөнхий сайд аавыг минь аврахын төлөө ганц ч цэргээ хөдөлгөөгүй. Тиймээс Камерон болон түүний дагалдагчид миний аавыг алсан” гэжээ.
7
Мөн Дэвид Хэйнсийн таван настай охин Паула Хэйнс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад захиа явуулж, “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадыг баривчлахыг хүссэн гэж “www.mirror.co.uk” мэдээллээ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ