Бээжингийн төвд Обамагийн хөшөөг босгожээ

img

Хятадын нийслэл Бээжин хотын төвд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хөшөөг сүндэрлүүлсэн тухай “www.chinadaily.com.cn” мэдээллээ. Ийнхүү Обамагийн хөшөөг босгох болсон нь “Мянган Панда” аялалтай холбоотой аж. Тус улсын Байгаль орчны яам өнгөрсөн жилээс мянган пандагийн хөшөөг дэлхийн 30 оронд аялуулж, олон нийтэд энэ амьтны талаар дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Тэгвэл панда хөшөөнүүд өчигдөр Бээжин хотноо хүрэлцэн ирж, Тань Ань Миний талбайгаас холгүй байршжээ. Энэ үеэр Обамагийн хөшөөг хамт байрлуулсан байна. Мөн хөшөөний дор “АНУ-ын Засгийн газар энэ өхөөрдөм амьтныг хамгаалахад бүхий л бололцоогоороо туслах болно” гэж бичжээ.

6

“Мянган Панда” хөшөө маргааш Шанхай хот руу явах бол Обамагийн хөшөө энэ сарыг дуустал Бээжин хотноо байрлах гэнэ. Обамагийн хөшөөтэй хамт “Ах дүү Панда” хэмээх АНУ болон Хятадын төрийн далбааг барьсан хоёр панданы хөшөөг үлдэхээр болжээ.

5

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-28
хар гар:
хоёр панда нэг сармагчин.
2014-09-27
panda:
dundah n obama geh uu
2014-09-26