Филиппин үерт автжээ

img

Филиппин улсад олон хоногийн турш орсон аадар борооны улмаас долоон хүн амиа алдаж, 50 мянган хүн орон гэргүй болсон гэж “www.chinadaily.com.cn” мэдээллээ. Мөн тус улсын хойд хэсэгт өчигдөр “Марио” хэмээх хар салхи дэгдэж, 19 хүн сураггүй алга болсон гэж Онцгой байдлын яамнаас мэдээлэв. Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

6

Нийслэл Манила хотын хойд хэсэгт хөрсний нуралтад дөрвөн байшин дарагдсан аж. Филиппиний гамшгаас аврах албаны төлөөлөгч “Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй хүн орон гэрээ орхисон. Бид үерийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг аюулгүй газар хүргэж, эмчилж байна” гэж ярьжээ.

6

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус улсын хойд нутагт “Тайфун Саола” хар салхи дэгдэж, 50 орчим хүн амиа алдсан юм. Албаныхны хэлсэнээр “Манила хотын тал нь үерт автаад байгаа” гэжээ. 2009 онд Манила хотод “Тайфун” хар салхи дэгдэж 400 гаруй хүн амиа алдсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-28