Кимийн дүүд сахиусан тэнгэр болох санал тавьжээ

img

Реалити шоуны од Ким Кардашины дүү Кендалл Женнерт “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр болох санал тавьжээ. Энэхүү саналыг тус брэндийн үүсгэн байгуулагч Кристан Элман тавьсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 18 настай Женнер Парисын долоо хоногт оролцож, загвар өмсч байгаа юм. Тэрбээр Адрина Лима, Рози Хантингтон, Жизель Бундхен зэрэг “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэрүүдтэй нэг тайзнаа алхаж байгаа аж.

6

Дээрх саналыг загвар өмсөгчийн ээж Крис Женнер хүлээн авч, энэ асуудлаар охинтойгоо ярилцахаа Элманд амласан байна. Тэрбээр “Охин минь тун завгүй байгаа. Женнер бага байхдаа л “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр болохыг мөрөөддөг байсан. Тиймээс тэр энэ саналаас татгалзахгүй байх” гэж хэлжээ. Мөн Ким Кардашиан твиттертээ “Дүүд минь сахиусан тэнгэрийн далавч гайхалтай зохих болно” гэж жиргэжээ.

 6

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pppp:
http://cash4visits.com/ref.php?refid=327431
2014-09-26