Кейт Бланкетт докторын зэрэг хамгаалжээ

img

Энэ жил “Blue Jasmine” киноны Софигийн дүрээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн, Холливуудын нэрт жүжигчин Кейт Бланкетт боловсрол судлалаар докторын зэрэг хамгаалсан  тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Австралийн “Macquarie University” их сургуулийн докторын зэрэг хамгаалж, дипломоо гардан авчээ. Өнгөрсөн 2011 онд тус сургуулийн удирдлагууд жүжигчин бүсгүйд сургуульдаа суралцахыг урьсан аж.

.

Жүжигчин бүсгүй 2005 онд “Oxford University” их сургуулийн улс төр судлалын ангийг дүүргэж, баклаврын диплом авсан юм. Кейт Бланкетт “Би энэ дипломыг нэр хүндээ өсгөж, ухаантай харагдах гэж аваагүй. Хүмүүс намайг буруугаар бүү ойлгоосой. Үнэндээ би дипломоо бичиж, судалгаа хийхийн тулд гурван жилийг зориулсан” гэж хэлжээ. Тус сургуульд түүнээс гадна Антонио Бандерас суралцдаг гэнэ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
кейт бланшет
2014-09-27