Клайв Оуэн: Би Жолиг мөнхөд хайрлах болно

img

Холливуудын нэрт жүжигчин Клайв Оуэн “GQ” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ.
х

-Та 1997 онд кино урлагт хөл тавьсан. Энэ хугацаанд хэдэн уран бүтээлд дүрээ бүтээв?

-60 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн. Мөн 1991 онд дэлгэцнээ гарсан “Close My Eyes” хэмээх кинонд туслах найруулагчаар ажилласан. Гэхдээ энэ киноноос хойш найруулагч хийгээгүй. Жүжигчин хүн авьяастай байхад болдог бол найруулагчид авьяас, ур чадвар, зохион байгуулах чадвар бүгд байх ёстой гэдгийг ойлгосон.

ө

-Таны ой тогтоолт хэр вэ?

-Ер нь дажгүй шүү. Холливуудын зарим найруулагчид жүжигчдээс жүжиглэх чадвараас гадна ой тогтоол сайтай байхыг шаарддаг. Мөн ном их уншихыг шаарддаг. Заримдаа нэг хуудас зохиолыг 10 минутын дотор цээжлээд, шууд пробонд орохыг хүсдэг. Тиймээс жүжигчин сайн дүр авахын тулд зайлшгүй хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.

ө

-Хувийн бэлтгэлээ сайн хангаагүйгээс болж гол дүрээ алдаж байсан уу?

-Энэ насанд юу ч тохиолдож болно. Мэдээж хэрэг. Тийм зүйл тохиолдож байсан. Бүр дүрдээ ороод, зураг авалт эхэлчихсэн байхдаа дүрээ алдаж байсан үе бий. Тэгэхдээ энэ бүхнийг санахыг хүсэхгүй байна.

ө

-Та 2003 онд жүжигчин Анжелина Жолитой “Beyond Borders” буюу “Хойд нас ба хил” кинонд тоглож байсан. Жоли нэг ярилцлагынхаа үеэр “Клайв Оуэн гайхалтай залуу, чадварлаг жүжигчин”хэмээн магтаж байсныг санаж байна?

-Жоли бол гайхалтай бүсгүй. Тэр бүсгүй өрөөнд орж ирэхэд тэнд байгаа бүх залуусын зүрх догдолдог. Одоо хүртэл. Энэ кино маш хүнд нөхцөлд болсон. Зохиол нь хүртэл зүрх зүсэм. Африк, Азийн зарим орнуудад гарсан өлсгөлөн, эрх мэдлээс үүдэлтэй дайн зэргийг тодоор тусгаж харуулсан. Найруулагч Гийом Канеги киногоо амжилттай болгохын тулд, бодит байдал дээр өлсгөлөн газар авсан бүс нутгуудад зураг авалт хийх үед л зүрх минь зурагдаж “Бурхан гэж байдаг бол энэ хүмүүсийг авраач” гэх бодол төрж байсан. Жоли бид хоёр зураг авалтын завсар гардаг амралтынхаа үеэр тэдний тухай ярилцаж, байр сууриа солилцдог байсан. Тэр үед л энэ бүсгүйг яагаад хүн бүхэн хайрладаг гэдгийг нь ойлгосон. Кино ч дэлгэцнээ гарч кино багийнхан, жүжигчдэд асар их нэр хүндийг авчирсан. Би ч удалгүй өөр уран бүтээлд тоглож, энэ бүхнийг мартаж эхэлсэн. Харин хоёр жилийн дараа Жолиг зураг авалт болсон газар хандив өргөж, халуун яриа өрнүүлж байхыг хараад өөрөөсөө үнэхээр ичсэн. “Клайв Оуэн чи эмэгтэй хүнээс дорой юм даа” гэж бодсон шүү. Тиймээс л би энэ бүсгүйг нууцхан хайрлаж, үргэлж аз жаргалыг хүсдэг.

а

-Та Жолитай дахин кинонд тоглохыг хүсч байна уу?

-Мэдээж хэрэг. Маш их хүсч байна. Брэд Питт хүртэл бид хоёрыг дэлгэцэн дотор гайхалтай зохицдог гэж магтдаг. /Инээв/ Би Жолиг мөнхөд хайрлах болно. Бид уулзаагүй маш их удаж байна. Энэ ярилцлагын дараа Жоли надруу яриад “Клайв Оуэн чи ч зальт үнэг юмаа” гэж хэлээсэй гэж хүсч байна.

ө

-Жолигоос гадна ямар эмэгтэй жүжигчинтэй кинонд тоглохыг хүсч байна?

-Шууд хариулах нь хэрэгтэй байх. Жулиа Робертс. Түүний инээмсэглэл надад таалагддаг. Бид 2005 онд “Duplicity” буюу “Хоёр нүүр гаргах” кинонд хамтдаа тоглож байсан. Жулиагийн инээмсэглэл зураг авалтын үеэр надад эрч хүч өгдөг байсан. Мөн 2005 онд “Closer” кинонд хамт тоглож байсан жүжигчин Натали Портмантай. Миний онцолсон энэ гурван бүсгүй Холливуудын бүх эрэгтэй жүжигчид хайрлаж, хамт тоглохыг хүсдэг. Бүх эрчүүд тэднийг үнсэхийг хүсдэг.

ө

-2008 онд та “Elizabeth” кинонд хатан хааны дурлалт залуугийн дүрийг бүтээсэн. Эл бүтээлд жүжигчин Кейт Бланкеттэй тоглосон. Энэ бүсгүйн тухай?

-Кейт Бланкетт их хүчирхэг. Тэр зохиолоо сайн ойлгож, дүрдээ сайн ордог. Бас хамтран  тоглогчоо маш сайн мэдэрдэг. Тиймээс л энэ бүтээл гайхалтай дэлгэцийн бүтээл болсон гэж боддог.

ө

-Та нэг кинонд хамт тоглож байсан жүжигчидтэйгээ тэр үедээ л найзууд байдаг уу эсвэл насан туршийн андууд болдог уу?

-Хэн бас хэдэн настай вэ гэдгээс нь болно. Мэдээж хэрэг 15 настай, анхныхаа дүрээ бүтээж буй хүүтэй найзууд болохгүй нь тодорхой.

ө

-Та хэдхэн хоногийн дараа 50 нас хүрнэ?

-50 нас эрчүүдийн хувьд хамгийн төгс нас. Тиймээс өөрсдийгөө хөгширсөн гэж бүү бас.

ө

-Уран бүтээлч бүхэн бүтээсэн дүр бүхэндээ хайртай байх нь ойлгомжтой. Таны хувьд бүтээсэн аль дүрдээ хайртай вэ?

-2006 онд бүтээгдсэн “Children of men” кино. Энэ кинонд би баатар эсвэл дурлалт залуугийн дүрийг бүтээгээгүй. Зүгээр л хүн хүнийхээ төлөө тэмцдэг дүрийг бүтээсэн. Энэ киноны дараа би эмэгтэй хүнийг илүү эхээр эрхэмлэж, хайрладаг болсон. Хэрвээ эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхгүй бол энэ дэлхий хайраар дутаж, хэнд ч хэрэггүй болно гэдгийг ойлгосон. Эрчүүдийг хүүхэд, эмэгтэй хүн хоёр уян зөөлөн болгодог.

ө

-Таны гарт кино зохиол байна гэж бодьё. Та хамгийн түрүүнд аль хэсгээс нь уншдаг вэ?

-Кино зураг авалт явагдах газар. Дараа нь зохиолын төгсгөлийг нь уншдаг. Би хүүхэд байхын л эхлэл бус төгсгөлийг нь мэдэхийг хүсдэг байсан. Хөгжилтэй нь хүүхдүүд минь ийм зантай. Тэд ном худалдаж авсан бол төгсгөлийг уншаад дараа эхлэлийг нь уншдаг. Хэрвээ ном уйтгартай, утгагүй төгсвөл эхлэлийг нь ч уншдаггүй.

ө

-Таны хувьд эмэгтэй хүн ямар үед төгс харагддаг вэ?

-Бүх л залуус гоё даашинз, өндөр өсгийт өмсөөд, үсээ задалсан эмэгтэйчүүдэд дуртай байх. Гэхдээ би төрөх орон дээр гараад, энэ дэлхийд шинэ хүн авчрахаар тэмцэж буй бүсгүйг л төгс гэж хэлнэ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lkhagva:
ene hun shig saihan er hun mongold min bailgui yahav tedniig erj hai .olj avsnaa humuujuul hairla
2014-10-13
hmongol:
jinhen shn erchuud mongold l bii.. gaihaltai ter hunee olood shn hrlaj bs hrluulmaar bn.. ndad gadnii erchud hze ch shn hr bulaam snagdaj bgagui.. chin zurhnii hairiig medeuulj chdah hun n gantshan mongol er hun l bh blno..
2014-09-30
zochin:
wow,uneheer gaihaltai jujigchin.anglin haan artyr-n dur l nudend haragdah shig boldog,eh huniig hundeldeg hun bn
2014-09-29
зочин:
ухаантай бас сайхан жүжүигчин. миний монголд ч ийм ухаантай аавууд зөндөө байгаа. ялгаа нь гэвэл тэд эгэл жирийн амьдрал дунд даруухнаар амьдарч байгаа.
2014-09-29
zochin:
saihan zaluu shuu. zaluuchuud chadvarlag jujigchin. mongold iim sain jujigchin baihgui n haramsaltai. dandaa hudlaa angaij daldganasan yumnuud.
2014-09-29
зочин:
дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-28
xet buha:
tegdiin...daraa in huuhedtei hayagdaad ezsiin bariant in euro huuhed gediin..kkkk
2014-09-28
zochin:
uulin buga haraad unasan buhaa golov kkkk
2014-09-28
bsgt:
teneg huuhnuud. gadniihniig shuten bishregchid. ta nariig saihan mongol zaluuchuud toohgui!
2014-09-27
neg negee sons:
hvn bolgon adilgvi hvleg bolgon joroogvi mongolchudiin huvid gadaadiiin niigmiin ursgal orj ireed l iim bolson shvv yrih zvil ih bii teghde minii bodloor ehner nuhur geltgvi 2 bienee tvshij tulj sain saihan yvah heregtei
2014-09-27
irgen:
vu bicheed baigaa nohduud ve.mongoloor duuren saihan zaluuchuud bna.ta 2 iig toodgui bolhoor neg iim gomdol bichij suugaa ym bizdee.kkkkkk
2014-09-27
zzochin:
er khun gedeg chini iim l baidag daa , odoogiin manai saikhan er khun gedeg chini shuwtan bugs, khawtgai tseej, gonginoson duu ,namkhan nuruu , nuur amaa barag budchikhsan yum shig bulbarai tsaraitai boloo shiw dee, tegeed bas khuukhemseg ,yu chi chadakhguy ,medekhguy baiji khyamsgar ,
2014-09-27
зочин:
гайхалтай сайхан эр хүн манай монголддаанч ийм эрчүүд байхгүй дээ үнэхээр харамсалтай
2014-09-27