Женнифер Лопезийн дууг хориглов
Дуучин Женнифер Лопез өнгөрсөн долоо хоногт “Booty” хэмээх шинэ дугаа цацсан билээ. Тэрбээр реппер Азалетай хамтарч дуулсан юм. Тэгвэл олны хүртээл болоод удаагүй байгаа дээрх дууг Британийн хөгжмийн сувгуудаар цацахыг хориглосон тухай “www.celebuzz.com” мэдээллээ. Британийн талаас энэхүү дууг хэтэрхий задгай бүжиг, хувцаслалт нь өсвөр үеийхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн хоригложээ. Мөн тус улсад энэхүү дуу оройны 23.00 цагаас хойш цацах юм байна. Энэхүү хоригийн дараа дуучин бүсгүй Британийн удирдлагуудад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэж, "энэ бол уран бүтээл. Миний дууг өнөөдөр хориглож болно. Тэгэхдээ миний хийх, бүтээх чин зоригийг мохоож чадахгүй” гэсэн байна.
с
“Youtube” сайт дээр “Booty” дууг ганцхан долоо хоногийн дотор 36.345.260 хүн үзэж, 29 сая хүн татаж авчээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ