Паттинсон миний сонирхдог стиль биш
“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт экс найз залуу Роберт Паттинсоны тухай ярьж, “Бид хоёр хэзээ ч үерхэж байгаагүй” хэмээн хэлжээ. Жүжигчин бүсгүй “Биднийг “Бүрэнхий” цувралд тоглож эхэлсэний дараа хэвлэлийнхэн холбож, амар заяаг минь үзүүлдэггүй байсан. Бид хоёр энэ бүх яриа хүрээгээ тэлэх тусам, хамт жүжиглэх, дүрдээ орох асуудал үүсч эхэлсэн. Тиймээс л бид худал яриаг зогсоохын тулд хайртай хосуудын дүрд тоглосон. Ингэж хэлж байгааг минь уучлаарай. Паттинсон миний сонирхдог стиль биш. Бид дэлгэцэнд ч, амьдрал дээр ч жүжиглэхийг хүсээгүй учир хоёр тийш болсон юм” гэж “Hollywoodlife.com” сайтад ярьжээ.
а
Стювартыг ийнхүү ярьсаны дараа жүжигчин залуу твиттертээ “Миний зүрх надад худлаа хэлэхгүй ээ. Хонгор минь би чамайг үнэн сэтгэлээсээ хайрлаж байсан юм шүү” хэмээн жиргэжээ. Паттинсон саяхнаас Британийн дуучин Фка гэх бүсгүйтэй үерхэх болсон юм.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ