Майкл Дугласт гэнэтийн бэлэг барив

img

Холливудын нэрт жүжигчин Майкл Дуглас болон түүний эхнэр  жүжигчин Кэтрин Зета Жонс нар төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд нэг өдөр мэндэлжээ. Өчигдөр Дуглас 70 нас хүрсэн бол Зета Жонс 45 нас хүрчээ. Энэ үеэр жүжигчин бүсгүй нөхөртөө гэнэтийн бэлэг барьж, хамтдаа өнгөрүүлсэн 18 жилийнхээ үеийг харуулсан баримтат киног бэлэглэжээ. Зета хэлэхдээ “Би энэ баримтат киног бүтээх гэж таван жилийг зарцуулсан. гэхдээ нөхрийнхөө 70 насны төрсөн өдрөөс өмнө дуусгаж чадсандаа баяртай байна. Энэ кинонд бидний хайрын түүхийг өгүүлэх болно” гэсэн байна. Гэрчүүдийн мэдээлэнээр “Дуглас эхнэртээ алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэсэн” гэв.

А

Хосууд 1996 онд Канад улсад зохион байгуулагдсан “Deauville”-ийн кино наадмын үеэр танилцаж, удалгүй хуримаа хийсэн юм. Тэд өнгөрсөн онд салж буйгаа мэдэгдэж байсан ч хэсэг хугацааны дараа эргэн нийлсэн билээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ