Жорж Клуни хуримаа хийлээ

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Амал Аламуддинтай албан ёсоор хуримаа хийсэн байна. Хосууд Италид хуримласан бөгөөд тэдний хуриманд Британи болон АНУ-ын урлаг спортын алдартнууд оролцсон аж. Дэвид Бекхэм, Викториа Бекхэм, Синди Кроуфорд, “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, Брэд Питт, Том Круз, Матт Дэмон зэрэг эрхмүүд хуриманд хүрэлцэн ирсэн байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям хуримын үйл ажиллагаанд оролцсон гэв. Мөн сүйт бүсгүйн хуримын даашинзыг Викториа Бекхэм урласан аж.

1

Хосууд 12 насны зөрүүтэй юм.  Жорж Клуни 1989 онд жүжигчин Талиа Бальзамтай гэрлэж байсан бол Амал Аламуддин ганц ч удаа хуримаа хийж байгаагүй аж.  Клуни, Амал нар өнгөрсөн дөрөвдүгээр сард сүй тавьцгаасан байсан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tonil tsaa*:
chi ene delhiigees tonilvol taarna
2014-09-28
зочин:
дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-28