Фергюсон хотод эсэргүүцлийн жагсаал болов

img

Өнгөрөгч наймдугаар сарын 9-нд Миссури мужийн Фергюсон хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст Майкл Браун гэх хүүг буудах хороосон билээ. Тэгвэл өчигдөр олон мянган иргэн Фергюсон хотноо эмх замбараагүй байдал үүсгэж, хүүгийн амийг хөнөөсөн цагдаагийн ажилтан Деррин Уэлсонг шийтгэхийг хүсчээ. Уг нь хотын иргэд есдүгээр сар гарсаны дараа жагсаалаа зогсоосон тул Миссури мужийн захирагч Жей Никсон онц байдлаа цуцласан билээ. Онц байдал цуцлагдсаны дараа хотод байршаад байсан 1000 гаруй цагдаа хотыг чөлөөлсөн юм. Тэгвэл цагдаа нар хотоос гарсаны дараа Майкл Браун хүүгийн амийг нэхсэн хэдэн мянган оршин суугч дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Жагсагчид хүүгийн аминд хүрсэн цагдаагийн ажилтны байшинг шатаахыг завджээ. Мөн арваад дэлгүүрийн хаалга, цонхыг хагалж “АНУ-ын хуулинд өнгөт арьстнуудыг хамгаалах ганц ч мөр байдаггүй. Ерөнхийлөгчөө хуулиа өөрчил” хэмээн орилолдож байжээ. Эсэргүүцлийн жагсаалын дараа хотын дарга цагдаа Деррин Уэлсонг тун удахгүй шүүхээ амлаж, иргэдийг тарахыг уриалжээ. Жагсаалын улмаас Фергюсон хотод нэг сая ам.долларын хохирол учирсан байна. Жагсагчид 2000 гаруй айлын гэрэл цахилгааныг тасалж, 50 гаруй дэлгүүрийг тоножээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үй олон африкчуудыг эх нутгаас нь салгаж боол болгон тарчилгаж мал шиг алж хядаж хүчирхийлж байсан харгис цагаан арьстнууд өр төлөөсөө төлөх цаг ирэхдээ л ирнэ.
2014-09-29
мууёр:
муу ёрын *каа зайлаа
2014-09-29
зочин:
дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-28