Бэйберийн ном худалдаанд гарав
Дуучин Жастин Бэйбер өнгөрсөн оны аравдугаар сард өөрийнхөө уран бүтээл болон амьдралаас сэдэвлэсэн комик ном гаргахаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл дуучин залуугийн ном бэлэн болж, өчигдрөөс худалдаанд гарч эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийт 150 хуудастай комик ном нь 89 долларын үнэтэй аж. Энэхүү номын нэрийг “My story” гэдэг аж.
1
Эхний 50 хуудсанд Бэйбирийн хүүхэд ахуй нас дүрслэгдсэн бол дараагийн 50 хуудаст нь 2009 онд гаргаж байсан “Baby” дуу бүтсэн түүх болон анхны тоглолт, цомог зэрэг багтжээ. Харин сүүлийн 50 хуудаст нь анхны хайр, анхны үерхэл буюу дуучин Селена Гомезийн тухай өгүүлжээ. Дуучны менежер Скоот Браун “Бэйбирт хүн бүхэн хайртай байдаг. Тэр тусмаа өсвөр насны охидууд. Дуучны тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол энэ комик номыг худалдаж авахад хангалттай. Уншихад хялбар, ойлгоход бүүр хялбар” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ