Эрдоган тайлбар хийв

img

Туркийн Ерөнхийлөгч Режел Тайип Эрдоган Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ Сирийн дүрвэгсдийг ямар шалтгаанаар хүлээн авахгүй байгаа шалтгаанаа тайлбарлажээ. Тэрбээр “Сири улсад сүүлийн хэдэн жилийн турш иргэний дайн тасраагүй. Энэ хугацаанд тус улсын 90 мянган хүн Турк улсад ирж амьдарч байна. Тиймээс дахин тус улсын ганц иргэнийг хүлээн авахгүй. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад иргэдээ хамгаалах хэрэгтэй. Ассад армиа хөдөлгөж, эх газрыг нь хүчирхийлж буй Иракийн хэт даврагчидтай тулалдах хэрэгтэй. Дахин сануулахад, Сирийн ганц ч иргэнийг Турк улс хүлээн авахгүй” гэж хэлжээ.

6

Өнгөрсөн баасан гаригт Сирийн 40 мянган иргэн Туркийн хил орчимд байршиж, түр оршин суух эрх хүссэн юм. Энэхүү үйл явдлын дараа Эрдоган Сиритэй залгаа хилээ хааж, хил орчимдоо танк, цэрэг байршуулсан билээ. Ерөнхийлөгч Сирийн дүрвэгсдийг явах хүртэл хилээ хаасан хэвээр байх болно гэж мэдэгдсэн байна.

6

Дүрвэгсдэд зориулж НҮБ, “Улаан загалмай” нийгэмлгийн элч нар цэвэр ус, хоол хүнсээр хангаж буй.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ