Обама Иракийн Ерөнхий сайдтай уулзав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Вашингтон хотноо Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абадиг хүлээн авч, уулзсан тухай “www.nydailynews.com” мэдээллээ. Тэд хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцаж, өөрсдийн байр сууриа солилцсон байна.
6
Обама “Хэт даврагчидтай эцсээ хүртэл тулалдаж, Иракийн ард түмэнд ялалт авчрах болно” гэж хэлжээ. Тэрбээр “Миний бодлоор Иракийн Ерөнхий сайдаар сонгогдоод удаагүй байгаа Хайдар аль Абади үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Абади АНУ-ын Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг Ерөнхийлөгч Фуад Масумаас илүү дэмжиж, илтгэл хүлээлгэж байгаад талархаж байна. Тэрбээр Иракийн армийн гол хүчийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд нэгтгэсэн. Энэ бол итгэлийн нэг хэлбэр. Тиймээс бид хамтдаа хэт даврагчидтай тулалдаж, хамтарсан хүчээр ялалт байгуулах болно” гэсэн байна.
6
Харин Хайдар аль Абади “АНУ манай улсад тусалж буйд талархаж байна. Мөн Иракийн армийг зэвсгээр хангаж буйд баярлалаа. Бид АНУ-ын тусламжтай ялалт байгуулах болно. Бас улсаа хөгжүүлж, ард түмэндээ эрүүл нийгмийг бүтээхийн тулд АНУ туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
5
Ирэх сарын эхээр Обама тус улсын Ерөнхийлөгч Фуад Масумтай уулзахаар болжээ. Тэдний уулзалт хаана, хэзээ болох нь нууц хэвээр байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн албанаас “Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт олон улсын анхаарлыг татаж буй учир нууцалж байгаа” гэж мэдээлсэн байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ