Эболагаар өдөрт 200 хүн амиа алдаж байна
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхий ассамблейн чуулганд илтгэл тавих үеэрээ “Баруун Африкийн орнуудыг түгшээж буй эбола вирусын улмаас өдөрт 200 хүн амиа алдаж байна” гэжээ. Тэрбээр “Эбола гарсан бүс нутгуудад ажиллаж буй 5000 гаруй эмч, сувилагчийн 300 нь халдвар авсан. Энэ вирус Африкийг оршин тогтноход саад учруулж байна. Либери улсад өдөрт тус вирусээр 100 хүн амиа алдаж буй. Мөн Сьерра-Леон, Гвиней улсад өвчилсөн хүмүүсийн ихэнх нь 0-7 насны хүүхдүүд. Тиймээс тус вирус хөхний сүүгээр халдвар тараадаг байж магадгүй. Энэ асуудлаар АНУ-Канадын эмч нар анхаарлаа хандуулж, шинжилгээ хийж эхэлсэн. Хэрвээ энэхүү вирусыг нэн даруй зогсоохгүй бол хоёр сарын дараа эболагаар 20 мянган хүн халдвар авна” гэсэн байна.
6
Европын холбооны Ерөнхийлөгч Херман Ван Рампей эболатай тэмцэхийн тулд дахин 30 сая еврог гаргаж буйгаа мэдэгджээ. Рампей “Европын холбоо эболаг зогсоохын тулд нийтдээ 150 сая еврог гаргалаа. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сарын 11-нд дэлхийн 40 орны Ерөнхийлөгчийг Цагаан ордондоо хүлээн авч, эболагийн асуудлаар ярилцахаар болсон байна. Тус вирусын улмаас 3005 хүн амиа алдаж, 6200 хүн халдвар авсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг НҮБ-д явуулсан тайландаа дурьджээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ