Сьерра-Леон улсын гурван мужид хөл хорио тогтоов
Баруун Африкийн Сьерра-Леон улс эболагийн улмаас дахин гурван мужид хөл хорио тогтоожээ. Тус улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома дээрх шийдвэрийг гаргаж, улсын сангаас дахин 808 мянган ам.долларыг гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч өнгөрсөн долоодугаар сард нийслэл Фрийтуан болон Аламеда хотуудад хөл хорио тогтоосон юм.
7
Тус улсын Эрүүл мэндийн сайд Оньебучи Чукву шаардлагатай гэж үзвэл эбола бүртгэгдсэн мужуудад хөл хорио тогтоох болно гэжээ. Өчигдөр Бараба, Таун, Сиатль мужуудад тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоож, мужийн иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон байна. Ерөнхийлөгчийн зарлигаар тус мужид 2000 гаруй цэрэг хамгаалалтад гарч, 500 гаруй эмч оршин суугчдын гэрт нь очиж шинжилгээ авахаар болжээ.
6
ДЭМБ-ын мэдээлсэнээр хөл хорио тогтоосон Барбара мужид эболагаар 92 хүн амиа алдсан гэв. Тус улсад эбола вирусээр 685 хүн амиа алдаж, 782 хүн халдвар авчээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ