Оюутнуудад хүч хэрэглэжээ

img

Хонгконгийн 10 их, дээд сургуулийн 5000 гаруй оюутан залуус Бээжингийн удирдлагуудыг эсэргүүцэж найм дахь өдрөө суулт зарлаж байна.  Оюутнууд Хонгконгийн удирдлагуудыг Бээжингээс томилохгүй, ардчилсан сонгуулийн журмаар сонгодог болохыг хүсч буй. Харин БНХАУ-ын дарга Си Зиньпин оюутнуудын саналыг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдэж, ирэх 2017 онд дээрх асуудлаар нээлттэй сонгууль явуулахыг зөвшөөрсөн юм. Тэгвэл оюутнууд өчигдөр цагдаа нартай мөргөлджээ. Бээжингийн талаас мэдээлсэнээр “Мөргөлдөөнд Хонгконгийн 10 мянга гаруй хүн оролцсон” гэв.

7

Цагдаагийн ажилчид биедээ хүйтэн зэвсэг хадгалж байсан 12 хүнийг баривчилжээ. Мөн танхай хэргээр 48 оюутныг саатуулсан бол Си Зиньпинийг гутаасан хэргээр 100 гаруй хүнийг баривчилсан байна. Оюутнуудын хэлсэнээр цагдаагийнхан мөргөлдөөний үеэр цахилгаан бороохой ашиглаж, хүч хэрэглэж байсан гэжээ.

6

Дээрх жагсаалыг зохион байгуулж буй Хонгконгийн оюутны холбооны дарга Жосеф Хоныг баривчилсан байна. Түүнийг зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан, Бээжингийн удирдлагуудыг эсэргүүцсэн, улсын өмч сүйтгэсэн хэргээр хоёр долоо хоногийн хугацаанд саатуулахаар болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yanaaa:
yanaa...dahiad tank-dah vii dee..
2014-09-29