Гэр бүлээ тэжээхийн тулд алан хядагч болж байна
Иракийн 12-18 насны хөвгүүд амьдрахыг эрхэнд хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин болохыг зөвшөөрч байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади хэлжээ. АНУ-ын Тагнуулын албанаас өнгөрсөн сард мэдээлсэнээр “Тус бүлэглэл 20 мянга гаруй дайчинтай. Тэдний тал хувь нь өсвөр насны хөвгүүд” гэжээ.
1
Тус бүлэглэл Ирак, Сири, Йордонд эрхээ тогтоохын тулд дайчдынхаа тоог нэмэх бодлого явуулж байгаа аж. Тиймээс өсвөр насны хөвгүүдийг хулгайлахаас гадна, итгэлцлийн гэрээний журмаар дайчнаараа элсүүлж байгаа гэж Ерөнхий сайд онцолжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдади өөрийн хүсэлтээр нэгдсэн хөвгүүдийн гэр бүлд мөнгөн туслалцаа үзүүлдэг гэнэ. Тиймээс хөвгүүд гэр бүлээ тэжээхийн эрхэнд тус бүлэглэлийн дайчин болохыг зөвшөөрдөг байна.
НҮБ-ын мэдээлсэнээр Иракт сүүлийн хоёр жилийн хугацаанд 700 мянган иргэн мөнгө олохын тулд донор болсон гэв. Тэдний эрхтэнг худалдаалж авдаг АНУ, Британийн 50 гаруй иргэнийг саатуулсан билээ. Гэмт этгээдүүд донор болохыг зөвшөөрсөн Ирак иргэдэд 100-300 доллар төлдөг байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ