Бруклин Бекхэм худалдагч болжээ
Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн эхнэр Викториа Бекхэм өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо өөрийн нэрийн брэндийн дэлгүүрээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Victoria Beckham” бэлэн хувцасны дэлгүүрт Бекхэмийн том хүү Бруклин Бекхэм худалдагчаар ажилд орсон тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Бруклин өчигдрөөс эхэлж тус дэлгүүрийн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард түргэн хоолны газар зөөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
1
Викториа “Том хүүгээ хэр зэрэг ажилтай гэдгийг нь мэдэхийг хүсч, дэлгүүртээ ажилд авсан юм. Хүү минь өдөрт гурван цаг ажиллах болно. Бруклин ээжийнхээ мөрөөдлөөрөө бий болгосон дэлгүүрт зүрх сэтгэлээрээ ажиллах байх. Итгэж байна, бас найдаж байна” гэж хэлжээ. Хатагтай Бекхэм том хүүгээ өдрийн 152 ам.доллароор цалинжуулах гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ