Бейонси жирэмсэн биш гэв

img

Дуучин Бейонсиг саяхнаас хоёр дахь хүүхдээ тээж байгаа хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Нью Йорк хотноо зохион байгууллагдсан “Global Citizen Festival”-д оролцох үеэрээ “Би жирэмсэн биш” гэж хэлээд, тайзан дээр үсэрчээ. Тэрбээр “Хэрвээ би жирэмсэн байсан бол та нарын өмнө үсрэхгүй байсан. Сэтгүүлчидээ гуйж байна. Худал цуурхал тараахаа болиоч. Би Жей Зигээс хэзээ ч салахгүй. Манай гэр бүл аз жаргалтай” хэмээн хэлжээ.

7

Түүний нөхөр реппер Жей Зи эхнэрээ жирэмсэн биш хэмээгээд “Бид хоёр тохиролцсон. Удлаа гэхэд ирэх жил үзэсгэлэнт эхнэр минь жирэмсэн болно. Тун удахгүй баяртай мэдээтэй уулзацгаая. Тиймээс худал цуурхал бүү тараа” гэжээ. Тус арга хэмжээнд Алиса Киш, “No Doubt” хамтлаг, Адам Левин, Женнефир Лауронс, Ашер, Бруна Марс болон жүжигчин Жессика Алба оролцсон байна.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ