Маттью Миллер: Ким Чен Ун дэндүү сайхан амьдарч байна

img

Энэ сарын 14-нд Хойд Солонгосын шүүх АНУ-ын иргэн Маттью Миллерийг тус улсын эсрэг дайсагнасан үйлдэл гаргасан хэргээр чанга дэглэмтэй хөдөлмөрийн лагерьт зургаан жил хорих ял оноосон билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Пхеньянд баригдсан юм. “CNN агентлагийн сэтгүүлч Питер Берген Хойдын удирдлагуудтай удаан ярилцсаны эцэст Маттью Миллерээс ярилцлага авахыг зөвшөөрүүлжээ. Энэхүү ярилцлагыг хүргье.

6

-Бид хоёрт ярилцах хугацаа маш бага байна. Тиймээс гол сэдэв рүүгээ оръё. Ямар зорилгоор Хойд Солонгост ирсэн вэ?

-Би Хойд Солонгос гэх улс, Ким Чен Ун гэдэг хүний талаар мэдэхийг хүссэн. Өнгөрсөн жилээс эхэлж Ким Чен Ун хэд хэдэн удаа ойрын болон дунд тусгалын пуужин харвасан. Энэ үйл явдлын дараа Ким Чен Уныг сонирхож, тус улс миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан. АНУ, Британи тэргүүтэй орнууд Хойд Солонгосыг хүний эрхийг ноцтой зөрчдөг, хаалттай улс гэдэг. Тиймээс л Хойд Солонгосын үнэн төрхийг харах гэж ирсэн. Дараа нь миний бодол өөрчлөгдөж, тус улсын хоригдлууд хэрхэн аж төрдгийг мэдэхийг хүссэн.

6

-Тийм учраас Пхеньянд ирсэн даруйдаа гадаад паспортаа урсан хэрэг үү. Таны бодлоор Хойд Солонгос хаалттай улс уу, эсвэл?

-Хаалттай. Та нар мэдэхгүй, Пхеньян дэндүү уйтгартай. Хойд Солонгосыг ганцхан саарал өнгөөр төсөөлж болно.

6

-Гэмшиж байна уу. Хэрвээ та гадаад паспортаа урж, Хойд Солонгосын цагдаа нарын анхаарлыг татаагүй байсан бол одоо гэр бүлийнхэнтэйгээ байх байлаа?

-Гэмшиж байна. Намайг уучлаарай. Тэнэг, ухаангүй үйлдлээсээ болоод ингэж зовж байгаадаа харамсч байна. Би өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, экс тэргүүн хатагтай Хилари Клинтонд иргэнээ суллахыг хүссэн захиа явуулсан. Энэ захиа эзэддээ хүрсэн гэдэгт итгэлтэй байна.

6

-Та зургаан жил тус улсын хамгийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байна. Энэ тухайд?

-Тиймээ. Хойд Солонгосын шорон бол хүн амьдрахын аргагүй бохир орчин. Шоронд бие засах өрөө байдаггүй. Хоригдлууд хүссэн газартаа л бие засдаг. Шоронгийн өрөөнүүдэд харх элбэг. Мөн хоригдлуудын ихэнх нь туранхай. Би саяхнаас өдрийн найман цагаар газар тариалангийн ажил хийж эхэлсэн. Тиймээс бага зэрэг жин хаясан.

7

-Харгалзагчдын тухайд?

-Бидэнтэй их муухай харьцдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй.

7

-Хоригдлууд болон харгалзагчидтай хэрхэн ойлголцож байна?

-Шүүхийн шийдвэрийн дараа заавал цээжлэх 100 үг, 50 өгүүлбэр өгсөн. Үнэндээ энэ цаас л миний аминд орж байгаа.

7

-Биеийн байдал хэр байна?

-Одоогоор өвдсөн зүйл байхгүй.

7

-Өмнө нь Хойд Солонгост ирж байсан уу?

-Үгүй.

7

-Хойдод ирснийхээ дараа гэр бүлийхэнтэйгээ холбогдсон уу?

-Тиймээ. Өнгөрсөн баасан гаригт 7-8 минут орчим гэр бүлийхэнтэйгээ ярилцсан. Аав, ээж хоёр минь энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярилцсан гэсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

7

-Яагаад АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү тэргүүн хатагтайд захиа явуулсан юм бэ?

-Ерөнхийлөгч олон асуудалд анхаарлаа хандуулж буй. Тиймээс л тэргүүн хатагтай руу захиа илгээсэн. Тэргүүн хатагтай энэ тухай Ерөнхийлөгчид дуулгасан байх.

7

-Яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

-Мэдэхгүй ээ. Сүүлийн найдвар болохоор ч юм уу.

7

-Таниас гадна АНУ-ын хоёр иргэн Хойдод ял эдэлж байгаа. Тэдний тухай мэдээлэл байна уу?

-Пхеньянд ирэх үедээ тэдэнтэй уулзана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Даана ч бүтээгүй.

7

-Таныг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах хүсэлт гаргасан гэсэн?

-Усанд хаясан чулуу шиг л чимээгүй байна. Ким Чен Унаа хүсэлтийг минь хүлээн аваач. Би буруутай. Гэхдээ ийм хүнд шийтгэл авах хэмжээний буруутай биш шүү дээ.

7

-Энэ эрхмийн тухайд?

-Энэ ярилцлагыг уншсан хүмүүс хоёр хуваагдахыг мэдэж байна. Гэхдээ би энэ улсын дотор юу болж байгааг нүдээрээ харсандаа хэзээ ч харамсахгүй. Үнэнийг хэлэхэд энэ улсад Ким Чен Ун л сайхан амьдарч байна. Маргааш ч бай, зургаан жилийн дараа ч бай эрх чөлөөтэй болохоороо энэ эрхмийн үнэнг илчлэх болно. Ким Чен Ун дэндүү сайхан амьдарч байна. Атаархмаар сайхан амьдарч байна.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
америк хүн хаана ч яасан ч дур гэж онгирч, бардамнаж, гэртээ хийх юмгүй, санаа зовох зүйлгүй, амьдралын утга зорилгогүй бацаан тодрох гэж маяглаж байгаад шорон оржээ л гэж дүгнэлээ.
2014-09-30
unen:
zoliosnii iim tagnuuluud haa saigui bii.
2014-09-30
batsukh:
teneg durak
2014-09-29
baysa:
ene bandi garch chadahgui ee.tendee yasaa tavina
2014-09-29
hunii muud durlag*d !!!:
yaasan hunii muud durtai bolchihson mongolchuud be ? mongolchuud zuvhun huvia l boddog ! busdiig bodoh, bodyo geh setgel ogt baihgui ! aimhai-hen negen uls turch, uuriinh ni amidrald hamaatai uildel hiij baigaa nuhriin uuduus yu ch helehgui, bosohgui ! tegsen murtluu hunii muud durtai !!!!!!
2014-09-29
fitness:
delhiin hamgiin sain turaah tuv batalgatai north korea prison kkk turah gj zovood bga humuus solongost ochood l passportaa urchih
2014-09-29
баяр хүргэе!:
6 жилийн дараа сайхан турж илүүдэл жингээсээ салж аваад ямар ч өвчин эмгэггүй эрүүл саруул хүн болоод шоронгоос гарах юм байна даа. азтай л пацаан юм. америкийн залуус бараг толгой дараалан бүгд таргалалтанд орж өвчний үүр болж байхад. залуу хүн гэдэг сүүлийн зураг дээрхи шиг л байх ёстой. америк залуусын үлгэр дууриал болно оо чи.
2014-09-29
ha ha ha:
hohi chini ih daldganahaar tegdeg um. ene muu amerikuud uursdiiguu iyh deeguur tavidgiin. *iig tsaazalval taarna
2014-09-29
oojo:
shorond aluulchixval yaj ilchlex yum be de.genen zaluu
2014-09-29