Галт уул дэлбэрснээс 31 уулчин амиа алджээ

img

Өнгөрсөн амралтын өдөр Японы Нагано болон Гифу мужид байрлах “Онтаке” гэх галт уул дэлбэрсэн билээ.

Тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр “Дэлбэрэлт болох үеэр тус бүс нутагт 31 уулчин авиралт хийж байсан. Тэд бүгд амиа алдсан” гэдгийг ВВС агентлаг уламжиллаа. Тэдний цогцосыг “Онтаке” галт уулын орчмоос олжээ. Уулчдын зүрх зогсч, танигдахын аргагүй болсон гэж Онцгой байдлын дарга Акина Суса ярьсан байна.

Энэхүү үйл явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе орон даяар гашуудал зарлаж, уулчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “NHK” агентлаг мэдээллээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас 42 хүн гэмтсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
delbereh gej bgaa yyl shinj temdeg ilrehgyi iy.
2014-09-29
dddd:
12 hun nas barsan, 24 hun uhaangui baigaa l gejeeshte
2014-09-29
zochin:
um ma ni badi mi hum sain torliig olj tortsgooh boltugaidaa
2014-09-29