Хиллари Дафф 27 нас хүрчээ
Дуучин, жүжигчин Хиллари Дафф өчигдөр 27 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хотноо тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт Холливуудын 20-30 насны 100 гаруй уран бүтээлч оролцсон байна. Мөн дуучин Жастин Бэйбир, Селена Гомез, Майли Сайрус гурав төрсөн өдрийн дуу дуулж, Хилларид гэнэтийн бэлэг барьжээ. Дуучны нөхөр Майк Комри эхнэртээ 1200 ширхэг яагаан сарнай бэлэглэсэн байна. Хосууд өнгөрсөн 2011 онд сүй тавьж, 2013 оны сүүлээр хуримаа хийсэн билээ. Тэд 2012 оны гуравдугаар сард хүүтэй болж, Лука Круз Комри хэмээх нэр өгсөн юм.
Хиллари Дафф хэдхэн хоногийн өмнө “All About You” хэмээх дуугаа “Youtube” сайтад байршуулсан юм. Тус уран бүтээлийг 2.031.700 хүн үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ