Перуд газар хөдөлжээ

img

Перу улсын хойд хэсэгт өчигдөр 15.00 цагийн үед 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас 15 хүн амиа алдаж, 25 хүн сураггүй алга болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөн нийслэл Лима хотоос 1500 км-ийн цаана орших Куско мужид газар хөдлөлтийн улмаас 80 гаруй байшин барилга нурч, гурван хүн сураггүй алга болжээ.

г

Тус улсын Онцгой байдлын дарга Эдуардо Зуайн “AFP” агентлагт ярихдаа “Энэ удаагийн газар хөдлөлт Перу улсад гамшиг авчирлаа. Албан бус тоогоор газар хөдлөлтийн улмаас 50 гаруй хүн сураггүй алга боллоо. Мөн газар хөдлөлт болсон Куско мужийн Нусан хотын байшин барилгын 90 хувь нь нурсан. Гамшгийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна” гэжээ.

н

Перугийн Ерөнхийлөгч Олланта Хумала өнөөдөр газар хөдлөлт болсон бүс нутгуудад очиж, нөхцөл байдалдтай танилцах аж. Тэрбээр амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, орон даяар гашуудал зарлажээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ