Абдулла Абдулла Ерөнхий сайд боллоо

img

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарч “Үндэсний төв” намаас нэр дэвшсэн Ашраф Гани Ахмадзай ялалт байгуулсан билээ. Тэрбээр өчигдөр албан ёсоор тангаргаа өргөж, ажлаа хүлээн авсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн Абдулла Абдулла тус улсын Ерөнхий сайдаар томилогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч Ашраф Гани Ерөнхий сайдаар Абдулла Абдуллаг томилж, хамтарсан Засгийн газар байгуулахаа мэдэгджээ.

6

Ашраф Гани ирэх сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар тус улсад айлчлал хийх юм. Хоёр орны төрийн тэргүүд аюулгүй байдал, цэрэг, техникийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Афганы экс Ерөнхийлөгч Хамид Харзай өнгөрсөн онд эх газартаа дахин АНУ-ын цэргүүдийг байршуулахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Харин Ашраф Гани АНУ-ын цэргийг Афганд байршуулах хүсэлтэй байгаа юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ