Порошенкогийн хүсэлтээр Лениний хөшөөг буулгасан гэв
Өчигдөр Украины зүүн хязгаарын Харьков мужийн оршин суугчид хотынхоо тусгаар тогтнолын талбайн төвд байрлах Лениний хөшөөг буулгасан билээ. Тэгвэл Харьковын цагдаа нар Лениний хөшөөг буулгаж, хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Саатуулагдсан этгээдүүд Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүсэлтийн дагуу хөшөөг буулгасан гэж хэлжээ. Түүнийг энэ ондоо багтааж Украинд байрлаж буй Лениний бүх хөшөөг буулгах хүсэлтэй байгаа ч дуулгажээ. Цагдаагийнхан энэ хэрэгтэй Ерөнхийлөгчийг холбоотой эсэхийг мэдэхийг хүсч Ерөнхий сайд Арсеный Яценьюкт захиа явуулсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Яценьюк энэ хэрэгтэй Ерөнхийлөгчийг холбох нь ёс зүйгүй хэрэг хэмээж, эрс үгүйсгэсэн гэв. Мөн Порошенко дээрх асуудлаар тайлбар хийхээс татгалзаж “Украин бол Украин. Украин Орос биш” гэж хэлжээ. Харьков мужийн захирагч Игорь Балутагийн дэмжлэгтэйгээр Оросыг эсэргүүцэгчид хөшөөг буулгасан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ