Үр хөндөлтийн хуулийг эсэргүүцэв

img

Испанийн парламентаас баталсан үр хөндөлтийн хуулийг эсэргүүцэн олон мянган иргэд Мадрид хотoд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлээд байна. Үр хөндөлтийн талаарх энэхүү шинэ хууль нь “Зөвхөн бэлгийн хүчирхийлэл болон эрүүл мэндийн шалтгаантай үед үр хөндөлтийг зөвшөөрнө” хэмээн заасан нь эмэгтэйчүүдийн эрхийг маш их хязгаарлаж байна гэж шүүмжилжээ. Тиймээс энэхүү хуулийг эсэргүүцсэн 50 гаруй эмэгтэйчүүдийн байгууллага олон нийтийг хамарсан жагсаалыг зохион байгуулжээ. Жагсагчид гартаа “Үр хөндөлтийн хуулиа цуцал”, “Эмэгтэйчүүдийн эрхэнд бүү халд”, “Ерөнхий сайд огцор”, “Эрүүл мэндийн сайд ажлаа хүлээлгэж өг” гэж бичсэн лоозон барьжээ. Испанийн өмнөх Засгийн газар үр хөндөлтийг хууль ёсны болгосон. Гэвч одоо эрх барьж буй нам үр хөндөлтийн талаар явуулж байгаа бодлогоо католик сүмийн үзэл сурталтай нийцүүлэн шинэ хуулийг баталжээ. Иргэд хуулинд богино хугацаанд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Бас эмэгтэйчүүд холбооны 1000 гаруй гишүүн Засгийн газрын байрны өмнө өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

belgevch:
belgevch avch chadah munggui hun l ingj ulsglun zarlah bhda
2014-09-30