Аризона муж үерт автав
АНУ-ын Аризона мужид сүүлийн 100 жилийн хугацаанд ороогүй хур тунадас орсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Борооны улмаас үер болж, 20 мянга гаруй өрх тог цахилгаангүй болон 100 гаруй байшин урсчээ. Мөн 12 хүн сураггүй алга болсон байна. Мужийн бүх зам талбай үерт автаж, замын хөдөлгөөн зогсонги байдалд оржээ. Энэхүү байгалийн гамшгийн дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама улсын сангаас 1.5 сая ам.долларыг гаргаж, туслахаар болжээ. Аризона мужийн дарга Марико Жо Арпайон шаардлагагүй бол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж, байшингаа үерийн усанд алдсан иргэдийг мужийн захиргаатай холбогдохыг хүсчээ. Үерийн уснаас халдварт өвчин гарах магадлалтай байгаа тул мужийн эрүүл мэндийн газраас иргэдийг үерийн уснаас хол байхыг анхааруулжээ. Усархаг аадар бороо Аризона мужийг дайрч одоо Финикст хүрсэн талаар тус улсын Үндэсний цаг уурын төвөөс мэдэгдсэн байна. Өнөөдөр Финикс хотын олон улсын нисэх буудал бүх нислэгээ хойшлуулаад байгаа юм. Үерийн улмаас Аризона муж 12 сая ам.долларын хохирол амссан гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ