Обама нефтийн үнийг өсгөсөн үү

img

АНУ-ын тусгай хүчин Сири улсад эрхээ тогтоогоод буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгахын тулд агаараас цохилт өгөөд буй. Өнгөрсөн баасан гаригт Обама нийслэл Дамаскаас 500 км-ийн цаана орших газрын тос баяжуулах 12 ордыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлсэн билээ. Тус хоолойг хэт даврагчид өнгөрсөн сард эзэлжээ.  Энэхүү хоолойнуудыг өнөөдрийг хүртэл хэт даврагчид эзэлсэн хэвээр байгаа юм.  Өчигдрөөс эхэлж нийслэл Дамаск хотод нефтийн үнэ хоёр дахин өсчээ. Нефтийн үнэ өссөн шалтгааныг тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад, Обаматай холбон тайлбарлажээ. Тэрбээр “АНУ нэг долоо хоногийн хугацаанд Сири улсад агаараас цохилт өгсөн. Гэсэн ч хэт даврагчид эх газрыг минь хэзээ чөлөөлөх нь нууц хэвээр байна. Тиймээс Сирийн хямрал үргэлжилсээр байх болно” гэж хэлжээ.  Пентагоны тэргүүн Чак Хейгл Сирид ажиллагаа явуулсны үр дүнд 100 гаруй алан хядагч, цэргийн зориулалттай 15 нисдэг тэргийг устгасан хэмээн мэдээлсэн юм.

6

НҮБ-ын дарга Бан Ги Мүн Сирийн Ерөнхийлөгчийг нефтийн  асуудлаар тайлан явуулахыг хүссэн гэж “AFP” агентлаг мэдээллээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрэл:
яамарч байглын баялаг угуй америкчууд оор орний баялагт шунаад яадаг юм байнга дайн байлдаанд оролцох юм удахгуй америк улс оор хоорондоо байлдаж яадуурал узэж хохирох байх сонох байх
2014-10-01