Билл Клинтон өвөө болсныхоо баярыг тэмдэглэв
АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон болон тэргүүн хатагтай Хилари Клинтон нар өвөө, эмээ болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэдний том охин Челси Клинтон хоёр хоногийн өмнө амаржиж, охинтой болжээ. Челси Манхаттены “Upper East Side” эмнэлэгт төрсөн байна. Челси охиноо тэврэн эмнэлгээс гарч ирэхэд 200 хүн угтан авч, баяр хүргэсэн байна. Билл Клинтон өвөө болсон тухайгаа твиттертээ “Бурхан минь баярлалаа. Охинд минь хүч хайрласанд баярлалаа” гэсэн бол Хилари Клинтон “Миний зээ охиныг Шарлотта гэдэг. Эртний Грекээр ариун гэсэн утгатай” гэж жиргэжээ.
6
Клинтон Нью Йорк хотноо өвөө болсныхоо баярыг тэмдэглэсэн байна. Энэхүү баярт экс Ерөнхийлөгч Жорж Буш болон Лаура Буш оролцжээ. Мөн тэргүүн хатагтай Мишель Обама Шарлотта охинд хүүхдийн тэрэг бэлэглэсэн гэнэ.
6
Челси Клинтон 2011 онд Марк Мезвинскитай гэрлэсэн юм. Челси 2011 оноос “NBC” телевизид сурвалжлагчаар ажиллаж, өнгөрсөн оноос “Clinton Foundation” санг удирдах болжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ