Чан Сон Тхэкийн орны хүнийг сонгоно
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкээ энэ оны нэгдүгээр сард цаазалсан билээ. Ким Чен Ун түүнийг өөрийнх нь эсрэг ажиллагаа явуулсан хэмээн хардаж, цаазлах тушаал гаргасан юм.
ө
Чан Сон Тхэк “Хөдөлмөрийн нам”-ын дарга болон Батлан хамгаалах комиссийн орлогч даргаар ажиллаж байсан юм. Тэгвэл тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлснээр Чан Сон Тхэкийн орны хүнийг маргааш намын гишүүдийн санал хураалтаар тодруулахаар болжээ. Чан Сон Тхэкийн оронд “Хөдөлмөрийн нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хванг Пуонг Со, генерал Чое Руан Хае болон Эрүүл мэндийн сайд асан Хуон Янг Чол нар нэр дэвшжээ. Удирдагч Ким Чен Ун генерал Чое Руан Хаед ихээхэн итгэл хүлээлгэж буй гэж “KCNA” агентлаг уламжлав. Цэргийн дээд байгууллага болох комиссийг Ким Чен Ун өөрөө удирддаг ба орлогч нь нөлөөгөөрөө Хойд Солонгосын хоёр дахь хүн болдог аж.
р
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ