Моди бясалгалын өдөртэй болохыг хүсэв
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Нью Йорк хотноо зохион байгууллагдаж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ бясалгалын өдөртэй болохыг хүссэн тухай “abcnews.go.com” мэдээллээ. Тэрбээр “Дэлхийн хүн төрөлхтөн ганцхан өдрийг зургаа дахь мэдрэхүйдээ зориулж, бясалгал хийдэг өдөртэй болох хэрэгтэй. Энэ саналыг минь НҮБ-ын дарга Бан Ги Мүн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Энэ саналыг минь хүлээн авбал буддын шашинтай олон мянган хүн баярлах болно” гэж хэлжээ. Хэрвээ дээрх саналыг НҮБ хүлээн авбал тэмдэглэлт өдөр нэгээр нэмэгдэх юм. НҮБ 1950 оноос хойш 365 хоногийн 118 нь тэмдэглэлт өдөр болгосон юм. Бан Ги Мүн энэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдэж, ирэх сардаа багтааж хариу өгөхөө амлажээ.
и
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ