Шакира жирэмсэн болжээ

img

Дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээж буй нь үнэн батлагджээ. Тэрбээр өчигдөр Испанийн Барселона хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Энэ тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүйн гэдэс нэлээдгүй томорсон байжээ.  “Шакира гэдсээ хэвлэлийнхнээс нуухыг оролдож, сул цамц өмссөн байсан ч жирэмсэн гэдэг нь харахад л илт байсан” гэж “TMZ” сайт бижээ. Энэхүү үйл явдлын дараа Шакирагийн сүйт залуу, хөлбөмбөгчин Жерар Пике твиттертээ “Биднийг тайван орхиоч. Бие давхар эхнэрийг минь бүү уурлуулаач” гэж жиргэжээ.  Хосууд өнгөрсөн онд Фулин хэмээх хүүтэй болсон юм. Гэрчүүдийн мэдээлснээр “Пике, Шакира нар тун удахгүй хуримаа хийнэ гэв. Шакираг жирэмсэн болсны дараа хөлбөмбөгчин залуу гэрлэх санал тавьсан” гэж хэлжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ