Кардашианд халдсан залууг шийтгэхээр болжээ

img

Хэдхэн хоногийн өмнө Парис хотноо зохион байгуулагдсан загварын долоо хоногийг үзэхээр ирсэн реалити шоуны од Ким Кардашиан халдлагад өртжээ. Тэрбээр нөхөр Кейни Уэст болон гэр бүлийнхээ хамтаар явж байжээ. Ким нөхрийнхөө хамтаар машинаас буух үед гэнэт хажуунаас нь үл таних эр дайрч, түүний  хөлөөс татаж, газарт унагасан байна. Энэ үйл явдлын дараа Ким гомдол гаргаж гэмт этгээдийг шийтгэхийг хүсчээ. Цагдаагийхан тэр даруй Кимд халдсан Орос улсын иргэн Виталий Седиукийг саатуулсан билээ. Тэрбээр “Ким надад таалагддаг. Тиймээс л биеэ барьж чадаагүй. Түүний өгзөг үнэхээр гоё” гэсэн байна. Цагдаагийнхан Седиукийг долоо хоног саатуулж, 10 мянган ам.доллароор торгохоор болжээ. Ким энэ тухайгаа “Надад хэцүү байна. Энэ үйл явдлын дараа хамгаалтаа сайжруулах хэрэгтэй гэдгээ ойлгосон” гэжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ