Жорж Клуни хуримын зургаа нийтлэв
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни болон Амал Аламуддин нар өнгөрсөн ням гаригт Итали хотноо хуримласан билээ. Тэгвэл Клуни болон Амал нар хуримынхаа зургийг “HELLO”, “People” сэтгүүлд нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд хуримын зургаа хэдээр үнэлсэн нь нууц хэвээр байгаа юм. “People” сэтгүүл хосуудын хуримын зургийг тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авснаа мэдэгдсэн ч нийтэд зарлахаас татгалзсан юм. Хосууд 12 насны зөрүүтэй юм. Жорж Клуни 1989 онд жүжигчин Талиа Бальзамтай гэрлэж байсан бол Амал Аламуддин ганц ч удаа хуримаа хийж байгаагүй аж. Клуни, Амал нар өнгөрсөн дөрөвдүгээр сард сүй тавьсан юм.
ө
Өнгөрсөн сард жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар хуримаа хийсэн бөгөөд тэд хуримын зургаа дээрх хоёр сэтгүүлд таван сая.доллароор зарсан билээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ