Си Зиньпин оюутнуудтай хэлэлцээр хийхгүй гэв
Хонконгт болж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдэл хийсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Хонгконгийн удирдлагуудыг Бээжингээс 2017 оноос эхэлж томилохгүй. Тиймээс та бүхэн эсэргүүцлийн жагсаалаа нэн даруй зогсоо. Оюутнууд ямар аргаар ч хамаагүй тэмцсэн Си Зиньпин миний бие дээрх шийдвэртээ баттай зогсох болно. Мөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй хүмүүстэй хэлэлцээр хийхгүй” гэж хэлжээ.
1
“AFP” агентлагийн мэдээлсэнээр “Гадаад хэргийн сайд Ван И Хонконгт энэ сарын 5-нд айлчилж, оюутны зөвлөлтэй уулзахаар болсон” гэв. 10 дахь өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас 120 оюутан баривчлагдаад буй юм. Тэдний дунд энэхүү жагсаалыг зохион байгуулсан Хонконгийн оюутны холбооны тэргүүн Жосеф Хонн байгаа аж. Оюутнууд Жосефийг суллахыг шаардаж, өчигдөр цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Мөргөлдөөний улмаас 10 гаруй цагдаа гэмтэж, 50 гаруй оюутан баригджээ. Мөн Бээжин хотноо Хонконг оюутнуудын шаардлагыг хүлээн авахыг шаардсан хэсэг оюутныг хүчээр тараасан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ