Барьцаалагдсан Алан Хеннингийн эхнэр яриа өгчээ

img

Өнгөрсөн сарын 15-нд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл  Британийн иргэн 44 настай Дэвид Хэйнсийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Тэгвэл энэхүү бичлэгийн төгсгөлд Британийн иргэн Алан Хеннингийн дүрс бичигдсэн юм. Хэт даврагчдын барьцаанд байгаа 47 настай Алан Хеннингийн эхнэр Барбара Хеннин өчигдөр “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр “Хэт даврагчид миний нөхрийг амьд эсвэл үхсэн эсэхийг нь мэдэгдэхээс татгалзсан. Би айж байна. Тэд өмнө нь цаазалж буй хүмүүсийнхээ бичлэгийг цацаж байсан. Хэт даврагчдаас гуйхад миний нөхрийг суллаач. Тэр минь улс төрийн золиос болж амиа алдах учиргүй. Та бүхэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ярилцах хэрэгтэй. Миний нөхрийг суллаач” гэж хэлжээ.

6

Алан Хеннин өнгөрсөн арванхоёрдугаар сард Сири улсад ажлаар явж байгаад хэт даврагчдад барьцаалагдсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ