Камерон шүүмжлэлд өртөв

img

Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон эхнэр Саманта Камерон хоёр өчигдөр хатан хаан II Элизабетийн урилгаар Букингемийн ордонд нээгдсэн XVIII зууны үеийн сонгодог уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм. Энэ үеэр Камерон олны дургүйцлийн хүргэсэн үг хэлжээ. Тэрбээр “Хэт даврагчдаас болж толгой өвдөөд байсан юм. Хатан хаанд баярлалаа. Яаж явахаараа Британийн хэсэг иргэд хэт даврагчдад барьцаалагддаг байна. Тэднийг Британийн иргэд гэхэд учир дутагдалтай” гэж хэлжээ.

.

Твиттерт Ерөнхий сайдаа шүүмжилсэн олон мянган болжморууд түүнийг огцрохыг шаардаж “Амаа мэддэггүй Ерөнхий сайд Британид хэрэггүй”, “Яагаад барьцаанд байгаа иргэдээ гадуурхаад байгаа юм”, “Хэрвээ тэднийг барьцаалаагүй байсан бол Камероны жинхэнэ төрхийг мэдэхгүй байлаа”, “Барьцаалагдсан иргэдээ суллаад суудлаа хүлээлгэж өг”, Хатан хаанаа энэ эрхийгээ шийтгээч” гэх зэргээр шүүмжилж, жиргэжээ.

.

Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Лорд Смитт “www.dailymail.co.uk” сайтад ярихдаа “Дэвид Камерон Иракийн хэт даврагчдад барьцаалагдсан Британийн иргэдийн төлөө маш их санаа зовж байгаа. Тэрбээр хэлсэн үгнийхээ төлөө барьцаанд байгаа хүмүүсийн гэр бүлээс уучлалт гуйсан” гэв.

.

“Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Абу Бакр-аль Багдади амиа алдсан хоёр иргэнээс гадна Британийн долоон иргэн барьцаанд нь байгаа гэжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уууу:
камерон заримдаа яг манай элбэгдоржтой яг адилхан пулемет шиг авч өгнө дөө.
2014-10-02
guest :
ene gj neg erhiin tulam bainaa. amaa medehgui burchaad daraa ni uuchil uuchil geel solioroh um. haa gazriin turd dandaa olgoi tolgoituud ni ochih um daa.
2014-10-01
ааааааааааа:
зөв шд. дэмий тэнэж яваад барьцаалагддаг хүмүүс өөрсдөө тэнэг л байхгүй юу. тэр буудуулдаг америк, хойд солонгост хоригдож байгаа америк зэрэг адал явдал хайсан, ирээдүй хойчоо боддоогүй тэнэгүүд өөрсдөө дэмий тэнэж яваад олз болж байхгүй юу
2014-10-01