АНУ-д эбола бүртгэгдлээ
АНУ-д эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд эбола дэгдсэн Либери улсад нэг хоногийн хугацаатай жуучлаад ирсэн 37 настай эрэгтэй халдвар тээгч болох нь илэрчээ. Тэрбээр Либериэс өндөр халуунтай Даллас хотын нисэх буудалд иржээ. Түүнээс шинжилгээ авахад эбола туссан нь илэрсэн байна. Өвчтөнг Техас мужийн “Health Presbyterian” эмнэлэгт тусгаарлагч, туршилтаар гаргаж авсан “Замак” эмээр эмчилж эхэлжээ. Түүний талаар “CDC” холбооны тэргүүн Том Фриеден “NBC News”-д ярихдаа “Халдвар авсан хүний нэрийг хэлэхээс татгалзаж байна. Өвчтний биеийн байдал хэвийн, нуруу болон гэдсээр нь усархаг зүйл туурсан. Тэрбээр Либерт байхдаа санамсаргүй байдлаар гараа исгэсэн гэсэн. Мөн эхнэр болон хүүхдүүдээс нь шинжилгээ авсан. Тун удахгүй хариу нь гарна” гэжээ. ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Эболагаар 3029 хүн амиа алдсан. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд тус вирусээр 10 мянган хүн амиа алдах эрсдэлтэй байна” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ