“Хамас” бүлэглэл Газын зурваст халдлага үйлджээ

img

Палестиний хэт даврагч “Хамас” бүлэглэл Газын зурваст халдлага зохион байгуулж, 12 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид Газын зурваст байрлах НҮБ-ын барилгад бөмбөг дэлбэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 150 гаруй хүн гэмтсэн байна. Амиа алдсан иргэдийн дотор Израйлийн гурван иргэн байжээ.

Энэхүү үйл явдлын дараа Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хэрвээ “Хамас” бүлэглэл алан хядах ажиллагаагаа зогсоохгүй бол Газын зурваст хэрэгжиж буй гал зогсоох гэрээг хүчингүй болгох болно. Энэ бол эхний бөгөөд эцсийн сануулга. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэхийг олон улсаас хүсч байна” гэж хэлжээ. Энэхүү уриалгыг хамгийн эхэнд Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани дэмжиж буйгаа илэрхийлж “Хэт даврагчдыг бүрэн устгасан цагт дэлхий эрүүлжих болно” гэсэн байна.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлсэнээр Ойрхи Дорнод 50 гаруй алан хядах бүлэглэл байдаг бол Африкт 1000-10 мянга гаруй дайчинтай 200 гаруй бүлэглэл эрхээ тогтоосон хэвээр байгаа гэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ