Холливуудын шинэ гүнж Тэйлор Свифт
Кантри дуучин Тэйлор Свифт өчигдөр худалдаанд гарсан “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүйг тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур “Холливуудын гүнж” гэж хэлжээ. Тэрбээр “Тэйлорын сэтгэл булаам зураг манай сэтгүүлийг дахин чимлээ. Энэ бүсгүй яг л гүнж шиг биеэ авч явдаг. Түүний дуу хоолой үүлэн дээр бүжиглэж буй сахиусан тэнгэрүүд шиг гоёмсог. Энэ гайхалтай бүсгүйг хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй байна. Тэр бол Холливуудын шинэ гүнж. Ийм бүсгүйг л гүнж гэдэг юм. Харамсалтай нь Бритни Спирс гүнж биш. Түүний хувцаслалт яг л 70-аад оных шиг уйтгартай” хэмээсэн байна.
Дуучны зургийн Британийн нэрт зурагчин Марио Тестино авчээ. Зурагчин твиттертээ “Тэйлор Свифттэй хамтран ажиллах таатай байлаа. Түүний зургийг авахад аппарат минь хүртэл баярласан” гэж жиргэжээ.
Тэйлор Свифт өнгөрсөн сарын 18-нд “Shake It Off” гэх шинэ уран бүтээлээ “Youtube” сайтнаа байршуулсан юм. Энэхүү дууг нийт 134.042.158 хүн үзжээ.
8
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ