“Талибан” бүлэглэл халдлага үйлдэв
Афганистаны нийслэл Кабул хотноо өнөөдөр 11.00 цагийн үед хэт даврагч “Талибан” бүлэглэл халдлага зохион байгуулж, автобус дэлбэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 11 цагдаагийн ажилтан болон хоёр энгийн иргэн амиа алджээ. Тус бүлэглэлийн тэргүүн Умар Халид халдлага үйлдсэн шалтгаанаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ашраф Ганитай холбон тайлбарлажээ. Тэрбээр “Ашраф Гани таалагдахгүй байна. Тиймээс халдлага зохион байгуулсан” гэж хэлжээ.
6
Ерөнхийлөгч сонгогдсоныхоо дараа хэт даврагчидтай тэмцэхийн тулд АНУ-аас тусламж авахаа мэдэгдэж, хамтран ажиллах гэрээг Цагаан ордон руу илгээсэн билээ. “Хэрвээ Обама энэхүү саналыг хүлээн авбал ирэх сардаа багтааж хоёр орны хамтарсан баг хэт даврагчдын эсрэг ажиллагаа явуулна” гэж тус улсын Ерөнхий сайд Абдулла Абдулла мэдэгдсэн юм. Обама өнгөрсөн жил “Талибан” бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулах хүсэлтэйгээ тус улсын экс Ерөнхийлөгч Хамид Харзайд гаргаж байсан ч тэрбээр татгалзсан билээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ