“Нутаг амьтай 10 эрхэм”-ийг нэрлэнэ
Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос санаачлан “Нутаг амьтай 10 эрхэм”-ийг нэрлэхээр болжээ.
х
Энэхүү үйл ажиллагаа нь нутаг усныхаа нэрийг тив, дэлхий, улсдаа дуурсгаж амжилттай яваа, нутаг орондоо бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй эрхмүүдийг алдаршуулах зорилготой аж.
а
Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо нь МЗХ-ны аймгуудын салбар зөвлөл байгуулах ажлын хүрээнд өнгөрөгч онд байгуулагдсан байна. Тус холбоо нь Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар иржээ. Одоогоор МУГТ боксчин У.Мөнх-Эрдэнийн дэмжлэгтэйгээр “Эв нэгдэл-Эрүүл ирээдүй” аяныг өрнүүлж буй юм байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ