Ким Чен Ун Өмнөдийг шүүмжлэв
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын “SBS” телевиз оройн хөтөлбөрөөрөө “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг гадны нөлөөтэйгээр амиа алдсан” хэмээн мэдээлжээ. Мөн Өмнөдийн төрийн мэдлийн “Yonhapnews.co.kr” агентлаг “Удирдагчийг өвчний улмаас хагалгаанд орсон. Одоо биеийн байдал нь хэвийн байгаа” гэж мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг Хойд Солонгосын “KCNA” агентлаг үгүйсгэж, Ким Чен Уны Өмнөд Солонгост хандаж бичсэн захиаг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
5
Тус захианд “Миний биеийн байдал хэвийн байгаа. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр намайг амиа алдсан хэмээн худал мэдээлэл цацаж, санаатайгаар нэр хүндэд минь халдлаа. Тэд энэ үйлдлээрээ ард түмнийг гутаав. Энэ бүхний хариуг заавал барих болно. Энэ асуудлаар Өмнөдийн удирдлагууд нэн даруй мэдэгдэл хийж, ард түмнээс минь уучлал гуй” гэжээ.
6
“KCNA” агентлаг төгсгөлд нь “Удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сарын 15-нд чихрийн шижин өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн нь үнэн боловч, хагалгаанд ороогүй” гэсэн байна. Харин “Yonhapnews.co.kr” агентлагаас “Ким Чен Ун хагалгаанд орсон. Бид худал мэдээлэл нийтлээгүй. Баттай эх сурвалжаас авсан үнэн бодит мэдээлэл. Хойдын ямар ч сүрдүүлгээс айхгүй” гэжээ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ