Маттью Миллерийн захиаг хүлээн аваагүй гэв

img

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Хойд Солонгост ял эдэлж буй Маттью Миллерийн өөрт нь хандаж бичсэн захиаг хүлээн аваагүй гэж мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн тухай “www.scmp.com” мэдээлэв.

6

Тэргүүн хатагтай “Хойд Солонгост хоригдож буй АНУ-ын иргэн Маттью Миллер надад захиа бичсэн гэдгийг сая мэдлээ. Албан ёсоор мэдэгдэхэд надад ямар ч захиа ирээгүй. Би Маттью Миллерийг Хойдод баригдсан гэдгийг Цагаан ордны хэвлэлийн албанаас сонссон” гэж хэлжээ. Миллерийг энэ сарын 14-нд Хойд Солонгосын шүүхээс тус улсын эсрэг дайсагнасан үйлдэл гаргасан хэргээр чанга дэглэмтэй хөдөлмөрийн лагерьт зургаан жил хорих ял оноосон билээ. Тэрбээр “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ өнгөрсөн сарын 22-нд тэргүүн хатагтайд захиа явуулсан хэмээн ярьж байсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ