Донецкийн хүүхдүүд хичээлдээ явж эхэллээ

img

Украины зүүн хязгаарын Донецк мужийн 19 сургууль, 11 цэцэрлэг нээлтээ хийж, сурагчдаа хүлээн авч эхэлсэн тухай “The Moscow Times” мэдээллээ. Өнгөрөгч хоёрдугаар сараас хойш Донецк мужийг салан тусгаарлагч болон босогчид эзлэхийг санаархаж, армийн цэргүүдтэй зөрчилдөж эхэлсэн юм. Хагас жилийн турш үргэлжилсэн хямралын улмаас тус мужийн 600 мянга гаруй иргэн орон гэрээ орхиж, төрийн бүх байгууллагууд хаалгаа барьсан билээ.

7

Ерөнхийлөгч Петр Порошенко Донецк мужийг сэргээн засварлах ажлыг эхлүүлж, хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн байрыг сэргээн засварлахад улсаас мөнгө гаргасан юм. НҮБ-ын тусламжаар Донецкийн гурван цэцэрлэгийг шинээр барьсан гэж тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк “Ukraine agency”-д ярьжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

орохо:
донецкийн нэг сургууль руу нисэх буудалд бүслэгдсэн украйны армийхан тийрэлтэт артиллерийн гал нээж 3 хүн амь үрэгдсэн,азаар хүүхдүүд хорогдох байранд орж амжсанаар хохироогүй талаар манай мэдээлэлийн хэрэгслэлүүд огт дурдахгүй байгаа нь америкийн заавраар ажиллаж байгаа киевийн эрх баригчдыг дэмжиж байгаа гэсэн үг мөн үү?
2014-10-02
irgen:
bolj bolj dee
2014-10-02