Галт тэрэг осолдож, 12 хүн амиа алджээ

img

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадеш мужид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, 12 зорчигч амиа алдсан тухай “www.thenational.ae” мэдээллээ. Галт тэрэгний машинист зам солих үед чиглэлээ алдсаны улмаас осол гарсан хэмээн шинжээчид үзжээ. Ослын улмаас 45 хүн гэмтэж, мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Галт тэрэг хөдөлгөөнд оролцох үедээ 152 зорчигчийг тээвэрлэж явжээ.

7

Уттар Прадеш мужид өнгөрөгч арванхоёрдугаар сард галт тэрэг замаасаа гарсны улмаас 26 хүн амиа алдаж байсан бол тавдугаар сард 23 хүн амиа алдаж, 92 хүн гэмтэж байжээ.  Энэтхэг улсын хэмжээнд энэ онд галт тэрэгний ослоор 1508 хүн амиа алдаж, 5800 хүн гэмтжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг хурдан олохыг хүсчээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ