Бээжингийн гудамжийг энэ сарын 6-нд нээнэ
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Бээжингийн гудамжийн 0.9 км автозам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа. Өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдрөөс ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийсэн.
щ
Бээжингийн гудамжны зам засварын ажил ерөнхийдөө дуусч буй ба цаг агаарын байдал хүндрэхгүй бол энэ сарын 6-нд нээнэ гэж мэдээллээ. Харин гүүрийн засварын ажлыг 11-р сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийжээ. Бээжингийн гудамжинд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 59.8 сая юанийн төсөвт өртөгтэй ажил хийгдэж байгаа билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ