Дэлхийн мисс хэт даврагчдыг бууж өгөхийг хүсчээ

img

2013 оны Дэлхийн мисс Филиппиний гоо бүсгүй Меган Ян Британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах уулзалтад оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ үеэр хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлээс болж хохирч буй Иракийн ард түмнийг сэтгэлийн тэнхээтэй байхыг уриалжээ. Меган Ян “Би Дэлхийн миссийн хувь хэт даврагчдын явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж байна. Гэмгүй иргэдийг хохироож, олон мянган хүмүүст сэтгэлийн шарх үлдээж буй хэт даврагчдыг бууж өгөхийг хүсье. Тун удахгүй Иракт эрх чөлөөний нар мандана гэдэгт итгэлтэй байна. Тиймээс сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Та бүхний төлөө өдөр бүр залбирал үйлдэх болно” гэж хэлжээ. Дэлхийн миссийн уриалгыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэмжиж буйгаа мэдэгдэж, эмэгтэйчүүдийг хэт даврагчдын эсрэг нэгдэхийг уриалсан байна.

6

Ирэх сарын сүүлээр Меган Ян Индонези улсын нийслэл Жакарта хотноо “Эбола вирусыг хэрхэн зогсоох вэ” уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү уулзалтад 2013 оны дэлхийн мисс тэмцээний шилдэг 20 гоо бүсгүй оролцоно гэж “Miss world” холбооны тэргүүн  Саймон Бартли мэдэгдэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zorro:
yo miss guai meddeg ajilaa xiimeer yum tegej bj olz bolox ni dee gej
2014-10-02