Мила Кунис охинтой боллоо
Холливуудын жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй Лос Анжелас хотын “Cedars-Sinai Medical Center” эмнэлэгт өчигдөр өглөөний 6.00 цагт амаржжээ. Катчерийн менежер Рон Вуркле “TMZ” сайтад “Мила Кунис болон охины бие сайн байгаа. Маргааш эмнэлгээс гарна. Катчер баяртай байгаа” гэж хэлжээ.
.
Эштон Катчер твиттертээ “Охин төрлөө. Баярлалаа хонгор минь” гэж жиргэсэн байна. Мөн жүжигчин залуугийн экс эхнэр Деми Мур “Баяр хүргье. Ээж шигээ үзэсгэлэнтэй охин төрсөн байхаа” хэмээн жиргэжээ. Катчер, Кунис хоёр 2011 оноос болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн Валентины баяраар сүй тавьсан юм.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ